ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: Админ Огноо 2016-03-16
“Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн товч танилцуулга

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

“Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй. Гишүүдийн бүрэлдэхүүний хувьд Төрийн Өмчийн бодлого, төлөвлөлтийн газрын төлөөлөл 2 , Эрчим хүчний яамны төлөөлөл 1 , Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны төлөөлөл 1, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл 1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл 1, хараат бус гишүүн 3 байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хууль болон “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн дүрэм, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ажиллах журмын дагуу сард нэг удаа хуралддаг.

ЭБЦТС ТӨХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн

д/д ТУЗ-ийн гишүүдийн нэр Гишүүний төрөл Нэр дэвшүүлсэн этгээд Албан тушаал Цалин
1 Д.Нарангэрэл ТУЗ-ийн дарга Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ТӨБЗГ-ын төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн  330000
2 Ж.Дөлгөөн ТУЗ-ийн гишүүн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ТӨБЗГ-ын мэргэжилтэн 300000
3 Хараахан томилогдоогүй байгаа 300000
4 Д.Батмагнай ТУЗ-ийн гишүүн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар БСШУ яамны санхүү эдийн засгийн газрын дарга 300000
5 Б.Баатарсүх ТУЗ-ийн гишүүн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар УУХҮ яамны хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга 300000
6 Д.Цэцэгжаргал ТУЗ-ийн гишүүн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ХНХ яамны мэргэжилтэн 300000
7 Д.Батсүх Хараат бус гишүүн Нэр дэвшүүлэх хороо   300000
8 Б.Аюуш Хараат бус гишүүн Нэр дэвшүүлэх хороо Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн гишүүн 300000
9 Б.Ванчинсүрэн Хараат бус гишүүн Нэр дэвшүүлэх хороо Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК 300000
Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:
1. Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох
2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах
3. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах, бүртгэлийн өдөр болон хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх
4. Компанийн зарласан хувьцааны төрөл болон тоонд багтаан хувьцаа гаргах
5. Компанийн дүрэмд заасан хувьцаанд хамаарах болон бусад үнэт цаас гаргах
6. Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох
7. Өөрийн гаргасан хувьцаа, бусад үнэт цаасыг худалдан авах буюу эргүүлэн авах
8. Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох
9. Гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох
10. Аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох
11. Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах
12. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийн хэмжээ, түүнийг төлөх журмыг тодорхойлох
13. Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны болон компанийн засаглалын дотоод журмыг батлах
14. Компанийн салбар болон төлөөлөгчийн газар байгуулах
15. Компанийг өөрчлөн байгуулах талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн төслийг бэлтгэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх
16. Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох
17. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох
18. Компанийн зорилтот түвшний төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтыг төлөвлөгөөг батлах
19. Компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал
Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Аудитын хороо, Цалин урамшуулалын хороо, Нэр дэвшүүлэх хороотой.