ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

Ногдол ашгийн тухай

Нийтэлсэн: Админ Огноо 2017-06-7
Ногдол ашгийн тухай
Тус компани нь ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 3-р сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2017 оны 117-р тогтоолын дагуу 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн цэвэр ашгийн дүнгээс 30%-аар тооцож, 20 сая 882 мянган төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүллээ.

ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНАГДЛАА

Нийтэлсэн: Админ Огноо 2017-03-23
ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНАГДЛАА

ЭБЦТС ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтэс, Реле хамгаалалт туршилтын албаны өндөр хүчдэл туршилтын монтёр Нямцэрэн овогтой Эрдэнэбилэг нь Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. Н.Эрдэнэбилэг нь 1993 онд Политехникийн дээд сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр төгсч 2005 он хүртэл Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт, 2005 оноос одоог хүртэл ЭБЦТС ТӨХК-д тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байна.

ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2017-03-23
ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ
ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ
ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Олимпийн хорооны алтан медальт, Орхон аймгийн волейболын холбооны тэргүүн, ЭДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Хавдлашимийн нэрэмжит Орхон аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд ЭБЦТС ТӨХК-ийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид хос алтан медаль хүртэж, шилжин явах цомыг 2 дахь жилдээ компанидаа авчирлаа. Тэмцээнд түрүүлсэн баг тамирчидаа баяр хүргэж, ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Өмнөх Дараах
Top