ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

Танилцуулга

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2013-07-7
Танилцуулга

1. Компанийн эрхэм зорилго:
Хэрэглэгчдийг найдвартай, чанартай цахилгаан эрчим хүчээр хамгийн бага алдагдалтайгаар хангаж, борлуулсан эрчим хүчний орлогыг хамгийн богино хугацаанд цуглуулах нь бидний эрхэм зорилго юм.
2. Компанийн үнэт зүйлс:
- Дэвшилтэт техник, технологи
- Чадварлаг хүний нөөц
- Итгэл хүлээлгэн хамтран ажиллагч байгууллага, хэрэглэгчид
- Нийгмийн хариуцлагыг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа
3. Алсын хараа:
Улс орныхоо хөгжил дэвшлийн тулгуур байж, хүний хөгжлийг дээдэлсэн, техник технологиор тэргүүлэгч, дэлхийн жишигт нийцсэн компани болох
4. Бүтэц зохион байгуулалт
Хувь нийлүүлэгчдийн хурлын чөлөөт цагт хувьцаа эзэмшигчдээс оролцсон Төлөөлөн удирдах зөвлөл нь холбогдох хуулийн хүрээнд үйл ажиллагааг явуулж шийдвэр гаргах бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захирал удирддаг.
Бүтэц зохион байгуулалтын хувьд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй, захирлын зөвлөл нь Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, Санхүү эдийн засаг эрхэлсэн дэд захирал гэсэн бүрэлдэхүүнтэй. Төвдөө Захиргаа хүний нөөцийн, Техникийн бодлогын, Борлуулалтын бодлого зохицуулалтын, Санхүү эдийн засаг бүртгэлийн, Дотоод хяналт аюулгүй ажиллагааны, Шинэчлэл инноваци хөгжлийн, Хангамж үйлчилгээний гэсэн 7 хэлтэс, Шуурхай ажиллагаа горимын, Реле хамгаалалт туршилтын гэсэн 2 алба, Ашиглалтын, Засварын гэсэн 2 хэсэгтэй. Орон нутагт тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, борлуулалтын ажлыг эрхлэн гүйцэтгэх Булган, Архангай, Өвөрхангай, Хархорины гэсэн 4 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

5. Компанийн үйлчлэх хүрээ
Компанийн эзэмшил үйлчилгээний заагийн хойд тал нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, урд тал нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо, зүүн тал нь Төв аймгийн Бүрэн, баруун тал нь Завхан аймгийн Их-Уул сум хүртлэх 370 км кв газар нутагт цахилгаан эрчим хүчийг түгээж байна. Нийт 11 аймгийн 121 сум суурин газрын 7140 аж ахуйн нэгж, 68831 гаруй айл өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд аймаг тус бүрээр жагсаавал: Орхон аймгийн Эрдэнэт хот, Баян-Өндөр, Жаргалант сум, Булган аймгийн Булган хот, Бугат, Хангал, Хялганат, Сэлэнгэ, Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод, Сайхан, Орхон, Баян-Агт, Хутаг-Өндөр, Рашаант, Гурванбулаг,Тэшиг сум, Архангай аймгийн Цэцэрлэг хот, Түвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл, Булган, Их тамир, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут, Өлзийт, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Хотонт, Өгийнуур, Хашаат сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Хархорин хот, Баянгол, Сант, Төгрөг, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Тарагт, Хайрхандулаан, Уянга, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Богд, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр сум, Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо сум, Баянхонгор аймгийн Жинст, Богд, Баянлиг, Баян-Овоо, Баян-Өндөр, Шинэжинст, Баянцагаан сум, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум, Завхан аймгийн Их-Уул сум, Хөвсгөл аймгийн Рашаант, Их-Уул, Тариалан, Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Эрдэнэбулган сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум хүртэлх Монгол орны нийт газар нутгийн 36%-ийг эзлэх газарт үйл ажиллагаагаа явуулдаг.

Жилд дунджаар 1 тэрбум кВтц цахилгаан эрчим хүчийг түгээн, 170,0 гаруй тэрбум төгрөгний борлуулалтын орлоготой ажилладаг.

6. Эзэмшдэг тусгай зөвшөөрлүүд
1. Цахилгаан эрчим хүч түгээх
2. Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
3. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт
тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх /0.4 – 35 кВ/
4. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ , зураг төсөл боловсруулах
/0,4-35 кВ хүртэл/
5. Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3
фазын механик, электрон, импульсийн тоолуур гүйдлийн трансформатор
засварлах, тохируулах, суурилуулах, худалдах
6. “Цахилгаанчин” давтан мэргэшүүлэх сургалт явуулах
7. ХАБЭА-н сургалт явуулах