ЭБЦТС ТӨХК-ийн ээлжит Санхүүгийн тайлангийн аудит (2016 оны) 2017 оны 01-р сарын 05-наас 03-р сарын 01-ний хооронд хийгдэж байна. ЭБЦТС ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол болон, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016.09.19-ний өдрийн А/93 тоот тушаалаар Үндэсний Аудитын Газрыг төлөөлж “ЭС ЖИ ЭМ ДИ –АУДИТ” ХХК-ийн аудиторууд ажиллаж байгаа тул иргэд, харилцагчид та бүхэн холбогдох санал хүсэлтээ өгнө үү ? “ЭС ЖИ ЭМ ДИ –АУДИТ” ХХК, УТАС: 99 11 69 48, 88 88 69 48, И-мэйл: ekhbayar@sgmd-audit.mn

МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: Админ Огноо 2017-02-3
Дэлхийн банкны Эрчим хүчний төслийн 2 дугаар шатны төслийг орон нутгийн хэрэглэгчдийг чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах, цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, цахилгаан түгээх компаниудын техникийн болон зүй бус алдагдалыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК, "Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ" ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-уудад тус тус хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажил хангагдаж байна.
Төслөөр хийгдэх ажил:
- “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Багануур хот , Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн төв, Бор-Өндөр болон Замын-Үүд сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл
- “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт хот, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төв, Хархорин сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл
- “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн Багануур болон Хангайн салбарт хуваарилах байгууламжын өргөтгөл.
- “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д 10мВт-ын нарны цахилгаан станц барих
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэл, төслийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар Дэлхийн банкнаас “Байгаль орчин, нийгмийн удирдлагын хүрээ” сэдэвт баримт бичиг боловсруулж ирүүлсэн. Энэхүү материалтай та бүхэн энд дарж танилцана уу.

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: Админ Огноо 2017-01-5
ЗАРЛАЛ
ЭБЦТС ТӨХК-ийн ээлжит Санхүүгийн тайлангийн аудит (2016 оны) 2017 оны 01-р сарын 05-наас 03-р сарын 01-ний хооронд компанийн төв байрны хийгдэж байна. ЭБЦТС ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол болон, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016.09.19-ний өдрийн А/93 тоот тушаалаар Үндэсний Аудитын Газрыг төлөөлж “ЭС ЖИ ЭМ ДИ –АУДИТ” ХХК-ийн аудиторууд ажиллаж байгаа тул иргэд, харилцагчид та бүхэн холбогдох санал хүсэлтээ өгнө үү ?

“ЭС ЖИ ЭМ ДИ –АУДИТ” ХХК
УТАС: 99 11 69 48,
88 88 69 48
И-мэйл: ekhbayar@sgmd-audit.mn

Өмнөх Дараах
Top